Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2021

Мандал Даатгал ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2021 оны 04 дугаар сарын 19-ний өдрийн 17:00-19:05 цагийн хооронд компанийн албан ёсны фэйсбүүк https://www.facebook.com/mandaldaatgal/ хаягаар шууд дамжуулан, цахим хэлбэрээр явагдаж санал хураалт болон асуултыг www.stock.mandal.mn сайтаар хүлээн авав.

Хурлын ирц:

Хувьцаа эзэмшигчдийн хуралд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон гаргасан хувьцаа эзэмшигчдийн дэлгэрэнгүй судалгаанд багтсан нийт 624,301,600 ширхэг хувьцаа эзэмшиж буй 2,083 хувьцаа эзэмшигчдээс 535,797,973 ширхэг хувьцаа эзэмшиж буй 36 хувьцаа эзэмшигч буюу 85.82 хувь нь оролцсон тул Компанийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.4-т зааснаар “Хувьцаа эзэмшигчдийн хуралд компанийн нийт саналын эрхтэй энгийн хувьцааны дийлэнх олонх (гуравны хоёр) оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.” гэж заасны дагуу хурал хүчин төгөлдөр болсон байна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн баталсан байна:

  1. Компанийн 2020 оны бизнесийн үйл ажиллагааны тайлан танилцуулах;
  2. Компанийн 2020 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлтийг танилцуулах;
  3. Компанийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөл (цаашид “ТУЗ” гэх) ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах;
  4. Компанийн ногдол ашиг тараах эсэх талаарх ТУЗ-ийн гаргасан шийдвэрийг танилцуулах;
  5. Компанийн ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох, үүнтэй холбогдуулан Компанийн ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох;
  6. Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах; болон
  7. ТУЗ-ийн 2021 оны үйл ажиллагааны зардлын төсөв батлах.

Хурлаас гарсан шийдвэр:

  1. “Мандал Даатгал” ХК-ийн 2020 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг батлахад өгсөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 535,749,948 ширхэг хувьцааны санал буюу 100 хувийн саналаар 2020 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг батлав.
  2. Компанийн ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгохоор өгсөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 535,691,610 ширхэг хувьцааны санал буюу 99,99 хувийн саналаар ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгохыг батлав.
  3. Компанийн ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгоход өгсөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 4,808,255,859 ширхэг саналыг дараах байдлаар ТУЗ-ийн нэр дэвшигч гишүүдэд өгсөнөөр батлав. /Кумулятив аргаар санал хураасан/ Үүнд:
Ердийн гишүүнд нэр дэвшигчид Кумулятив саналын тоо Хувь
Өлзийбаяр овогтой ГАНЗОРИГ 540,343,473 11.21 %
Батсайхан овогтой ЖАВХЛАН 538,163,417 11.17 %
Очирпүрэв овогтой ГАНЖОЛОО 532,033,237 11.04 %
Шаравпэлжээ овогтой ГАНТУЯА 532,022,620 11.04 %
Лувсанжамба овогтой ГАНЗОРИГТ 531,645,197 11.03 %
Отгон овогтой МӨНХЖАРГАЛ 531,643,917 11.03 %

 

Хараат бус гишүүнд нэр дэвшигчид Хараат бус гишүүнд нэр дэвшигчид Хувь
Жамсрандорж овогтой ДЭЛГЭРСАЙХАН 537,645,353 11.16 %
Жэймс Бернард ДВАЙЕР 532,134,230 11.04 %
Гарамдорж овогтой ГАНТУЛГА 531,971,971 11.04 %
Эрдэнэбат овогтой НАНДИНЗҮРХ 652,444 0.01 %
  1. Компанийн дүрмийн 7.8.1-р зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахад өгсөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 535,278,980 ширхэг хувьцааны санал буюу 100 хувийн саналаар Компанийн дүрмийн 7.8.1-р зүйлд нэмэлт өөрчлөлт оруулахыг батлав.
  2. Компанийн дүрмийн 8.13.15-р зүйлийг хасахад өгсөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 535,278,980 ширхэг хувьцааны санал буюу 100 хувийн саналаар Компанийн дүрмийн 8.13.15-р зүйлийг хасахыг батлав.
  3. Компанийн дүрмийн 7.16-р зүйлийг нэмэхэд өгсөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 535,278,980 ширхэг хувьцааны санал буюу 100 хувийн саналаар Компанийн дүрмийн 7.16-р зүйлийг нэмэхийг батлав.
  4. Компанийн дүрмийн 13.1.13-р зүйлийг нэмэхэд өгсөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 535,278,980 ширхэг хувьцааны санал буюу 100 хувийн саналаар Компанийн дүрмийн 13.1.13-р зүйлийг нэмэхийг батлав.
  5. ТУЗ-ийн 2021 үйл ажиллагааны зардлын төсөв батлахад өгсөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 535,278,980 ширхэг хувьцааны санал буюу 100 хувийн саналаар ТУЗ-ийн 2021 оны үйл ажиллагааны зардлын төсөв батлав.

Хурлын материалтай танилцахыг хүсвэл → http://mandal.mn/post/63787