Таны заавал үзэх Монгол орны үзэсгэлэнт 10 газар

1. Алтай таван богдын байгалийн цогцолбор

Монгол орны хамгийн оргил цэг болох Алтай таван богд уул нь таван үндсэн оргилтой бөгөөд Монголын хамгийн том мөсөн голууд болох Потанины мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн голуудтай. Зуны улиралд болоод намрын дулаан саруудад зочилбол хамгийн тохиромжтой.

Байршил: Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум

Зай: Улаанбаатар хотоос 1,820 км

2. Хөвсгөл нуур

Үзэсгэлэнт уулс, байгалийн цогцолбороор хүрээлүүлсэн Монголын хамгийн гүн нуур Хөвсгөл нуур нь 2 сая гаруй жилийн настай гэж үздэг. Ази тивдээ цэнгэг усны нөөцөөр 2 дугаарт бичигддэг нуур бөгөөд Монгол орны нийт цэнгэг усны 70% - ийг агуулдаг. Мөнх цаст уулc, нурууд нуурын хойд талаар орших ба нуурын баруун хойд хэсгээр орших Хорьдол Сарьдагийн нуруунд аргал, янгир зэрэг ховор амьтад нутагладаг.

Байршил: Хөвсгөл аймаг, Хатгал сум

Зай: Улаанбаатар хотоос 780 км

3. Увс нуурын ай сав газар, Увс аймаг

Монголын хамгийн том нуур Увс нуур нь хэдэн мянган жилийн тэртээд оршиж байсан давст тэнгисийн үлдэгдэл аж. Байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт газруудаар хүрээлүүлэн оршихоос гадна олон төрлийн шувуу, ирвэс, аргал угалз, янгир зэрэг ховордсон амьтад нутагладаг Увс нуурын ай сав газар нь 2003 онд UNESCO – ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн.

Байршил: Увс аймаг, Тэс сум

Зай: Улаанбаатар хотоос 1,370 км

4. Хэцүү хад, Увс аймаг

Хяргас нуурын баруун эрэгт орших өвөрмөц тогтоц бүхий хадан цохио, хясаат 5 – 7 км бүсийг Хэцүү хад хэмээн нэрийддэг. Хэцүү хадны тунгалаг эрэгт сэлэх загас, жараахай нүдэнд тод харагдах бөгөөд нууран дундах цагаан хаднууд дээр хараацай шувуу үүрээ засан суудаг.

Байршил: Увс аймаг, Завхан сум

Зай: Улаанбаатар хотоос 1,200 км

5. Хонгорын элс

185 км үргэлжлэх Хонгорын элс нь Монгол улсын томоохон баянбүрдийн нэг. Элсэн манхан нь 10 – 195 метр хүртэл өндөртэй бөгөөд салхи салхилах үеэр төрөл бүрийн хөгжим эгшиглэж буй мэт дуу авиа гардаг байна. учир нь салхинд элсний маш нарийн ширхгүүд хийсэн цахилгаанжихад түүний эерэг сөрөг цахилгаан цэнэг үрэлдсэнээр чимээ гардаг аж. Хонгорын элс нь сүрлэг алтан шаргал манхнаас гадна ёроолоороо урсгал булаг, ногоон зүлэгтэй үзэсгэлэнт баян бүрд.

Байршил: Өмнөговь аймаг, Даланзадгад сум

Зай: Улаанбаатар хотоос 780 км

6. Сайханы хөтөл, Сэлэнгэ аймаг

Монгол – Оросын хил орчимд байрлах Сайханы хөтөлд Орхон, Сэлэнгэ мөрөн нийлж цааш Байгаль нуурт цутгадаг. Урсгал гол, ногоон зүлэг, өвөрмөц тогтоц бүхий хадан хясаа бүхий уг хөтөлд анх Тэмээн хүзүүтийн хөтөл нэртэй байсан ч жанжин Д. Сүхбаатар “Үнэхээр сайхан хөтөл юм аа” хэмээн уулга алдсанаас хойш “Сайханы хөтөл” гэж нэрийдэх болжээ.

Байршил: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум

Зай: Улаанбаатар хотоос 336 км

7. Хорго – Тэрхийн цагаан нуур, Архангай аймаг

Хорго нь Тэрхийн цагаан нуурын хөвөөнд орших хүрмэн чулуун галт уул бөгөөд 8 мянган жилийн өмнө унтарсан гэж үздэг. Хоргын тогооны өргөн нь 200 метр, гүн нь 70 – 80 метр хэмжээтэй бөгөөд хуш, шинсэн ойгоор хүрээлүүлсэн өвөрмөц тогтоцтой, үзэсгэлэнт газар.

Байршил: Архангай аймаг, Тариат сум

Зай: Улаанбаатар хотоос 640 км

8. Хустайн нуруу байгалийн цогцолборт газар, Төв аймаг

10 гаруй цэнгэг ус горхи, 2080 га талбай хусан ой бүхий Хустайн нуруунд халиун буга, гөрөөс, зэрлэг гахай, олон зүйлийн шувууд нутагладаг. Уг бүс нутагт Монгол Голландын хамтарсан тахь нутагшуулах төслийг хэрэгжүүлсэн бөгөөд 1992 онд 15 тахь нутагшуулсан нь өдгөө 300 орчим толгойд хүрчээ.

Байршил: Төв аймаг, Алтанбулаг сум

Зай: Улаанбаатар хотоос 100 км

9. Орхоны хөндий

2004 онд UNESCO – н Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндий нь Монгол нүүдэлчдийн соёл иргэншлийг харуулсан археологи, түүх соёлын хосгүй дурсгалтай, үзэсгэлэнт газар. Орхоны хөндий нь Орхон голын эрэг дагуу сунан байршсан бөгөөд тал нутгийн нүүдэлчдийн эзэнт улсуудын төв байсаар иржээ.

Байршил: Өвөрхангай аймаг, Хархорин сум

Зай: Улаанбаатар хотоос 360 км

10. Эрдэнэ зуу хийд, Өвөрхангай аймаг

Эртний хот Хархорумын туурийн хажууд байрлах Монгол улс дахь бурхны шашны хамгийн эртний хийд болох Эрдэнэ зуу хийд нь 1586 онд анх нээгдэж байсан бөгөөд Орхоны хөндийн соёлын дурсгалд багтан UNESCO – н Дэлхийн өвд мөн бүртгэгджээ.

Байршил: Өвөрхангай аймаг, Хархорин сум

Зай: Улаанбаатар хотоос 360 км

Та урт хугацааны аялалд гарахаасаа өмнө Эрүүл мэнд + Автомашин + Орон сууцны түгээмэл эрсдэлийг багцалсан Аялал360 дотоодын аяллыг багц даатгалын бүтээгдэхүүнийг ердөө 2  хон минут зарцуулаад чатботоор даатгуулаарай.