Аян замд явахдаа утсандаа татах 5 апп

Наадмын амралтууд хаяанд ирж бүгд л амарч зугаалахаар төлөвлөж байгаа энэ үед таны аяллыг зугаатай болгох, танд хэрэг болох гар утасны  аппуудыг хүргэж байна. 

 Тоглоом

Бөөнөөрөө тоглон хөгжилдөж болох тоглоомууд хайж байна уу? Ухаалаг утсан дээрээ татаад хамтдаа тоглох боломжтой хөөрхөн тоглоомуудыг санал болгож байна.

Heads Up!

Найзуудаараа, гэр бүлээрээ тоглож болох хамгийн зугаатай тоглоомуудын нэг болох Heads up нь та бидний мэддэгээр “Би хэн бэ?” гэж ойлгож болох юм. Тоглогч өөрийн хүссэн нэг төрлийг сонгон духан дээрээ утсаны дэлгэцээ бусад тоглогч нар руу харуулан барина. Утасны дэлгэц дээр санамсаргүй байдлаар таны таах ёстой киноны дүр гарч ирэх бөгөөд бусад тоглогч нар танд шипи өгөн та дүрийг тааж тоглоно.

Татах: IOS | Android

Kahoot!

Урьдчилж бэлтгэсэн төрөл бүрийн асуултуудаас хүссэнээрээ сонгон багцлаад найзуудтайгаа Quiz night хиймээр байна уу? Kahoot!-ийг ашиглан 10 хүртэл тоглогч уриад тоглох боломжтой. Зуны зугаалга, аяллыг тань дурсамжаар дүүргэх бас нэгэн зугаатай апп.

Татах: IOS | Android

 

Psych!

Heads Up!-ыг бүтээгчдийн бас нэг гоё тоглоом. Амьтан, кино, хууль болон бусад олон төрлийн сэдвүүдээс сонголт хийж тоглогч бүр ээлжлэн асуултад хуурамч хариултууд үүсгэх ба хамгийн түрүүнд тэдгээр хариултууд дундаас зөвийг нь олсон хүн оноо цуглуулан тоглодог.

Татах: IOS | Android

 

Дуу хөгжим, энтертайнмент

Аяллын сайхан дурсамжуудын нэг хэсэг нь ил гал тойрч суугаад аялсан аялгуу, эсвэл замын уртад машиндаа суухдаа хамтдаа дагаж дуулсан тэр дуунууд байдаг.

Spotify

Та дуртай дуунуудаараа хүссэн плэйлистээ үүсгэн ямар ч төхөөрөмж ашиглан сонсох, бусадтай хуваалцах боломжтой дэлхийн шилдэг хөгжмийн платформуудыг нэг. Та тус апп – г үнэгүй ашиглан дата эсвэл wi-fi холбогдсон үедээ дэлхийн орон бүрийн уран бүтээлчдийн дуу, төрөл бүрийн сонирхолтой плэйлистүүд болон подкаст сонсох боломжтой бөгөөд сар бүр хураамж төлөх ($9.99) үйлчилгээг сонговол аян замд сонсох дуунуудаа утсан дээрээ татаад датагүй үедээ ч сонсож болно.

Татах: IOS | Android

 

Radio Garden

Дэлхийн өнцөг булан бүрд буй мянган мянган радиог сонсох боломжтой. Та хүссэн байршлаа сонгон очиход тухайн байршил дээрх радионууд танд сонсогдоно. Ингээд өөрт таалагдсан хөгжим явж байгаа радиог сонгоод сонсчихно. Шинэ зүйлс эрж олох бас нэгэн сонирхолтой арга биш гэж үү? Уг апп - г ашиглан БНХАУ – с бусад бүх улсын радиог сонсох боломжтой.

Татах: IOS | Android

 

Машинд удаан явахдаа бусад хүмүүс унтаж байхад ганцаараа уйдаад сууж байдаг юм биш биз? Тэгвэл үзэх киногоо утсан дээрээ татаад датагүй байсан ч үзээд явах боломжтой шүү!

 

Netflix

Уран сайхны кино, хит телевизийн цувралууд, танд шинэ мэдлэг авч ирэх сонирхолтой баримтат кинонууд, сэтгэл хөдөлгөм бодит түүхүүд гээд бүх насныхны сонирхол хэрэгцээнд нийцэх видео контентуудыг үзэх боломжтой. Та замд явахдаа үзэх контентоо татаж аваад датагүй үедээ ч үзээрэй.

Татах: IOS | Android

Зураг янзлах апп

Аяллын дурсамжаа мөнхлөөд дарсан гоё зургуудаа мэргэжлийн мэт засаж бусадтай хуваалцахад туслах апп хайж байна уу?

 

VSCO

Өнгөлөг, мэдрэмжтэй зургаар инстаграм хуудсаа гоёх дуртай залуусын дунд алдартай VSCO апп нь сонирхолтой, шинэлэг фильтрүүдээр дүүрэн бөгөөд таны дарсан зургийг мэргэжлийн гэрэл зурагчнийхаас дутахааргүй янзтай болгоно.

Татах: IOS | Android

 

Canva

Зурган дээрээ төрөл бүрийн загвараар текст нэмэх, хүрээ оруулах, хөөрхөн дүрсүүд нэмэх гээд олон зүйлсийг санал болгодог уг апп - г ашиглан сонирхолтой, шинэлэг зургийн загварыг бүтээх боломжтой. Өөрийгөө яг л график дизайнер ч мэт мэдрээрэй.

Татах: IOS | Android

Unfold

Аялах үедээ гоё стори хийх дуртай л биз дээ? Аяллын тэмдэглэл хөтлөнгөө зургаа мэргэжлийн сэтгүүл дээрх нийтлэл шиг гоё болгоход туслах уг апп нь 15 төрлийн загварыг үнэгүй санал болгодог.

Татах: IOS | Android

 

Газрын зураг

Аян замд тань хөтөч болох сайн газрын зураггүйгээр аяллыг төсөөлөхөд бэрх. Хээр талд датагүй offline үедээ ч ашиглаж болох дараах апп-уудыг ухаалаг утсан дээрээ татаж аваад дээр аяллын чиглэлээ бэлтгээрэй.

Google Maps

Монгол орны бүхий л зам, хот суурин, сумдыг багтаасан Google Maps утсан дээрээ суулгачихсан байхад аяллын турш зочилсон аймаг, сум бүрдээ төөрөхгүй аялж болох нь ээ. Очих газрынхаа чиглэлийг авах, маршрутаа төлөвлөх, замын ачааллыг болон гудамжнуудын бодит зураг харах, ресторан, хоолны газрууд олох гээд олон функцуудыг багтаасан цогц газрын зураг.

Татах: IOS | Android

Maps.me

Уул хад, хөдөө хээр нутгаар аялагчдын дунд өргөн хэрэглэгдэх болсон Maps.me апп нь бусад ижил төрлийн апп – с ялгаатай нь газрын зургийг сайжруулах хүсэлтэй мэргэжилтнүүд, хэрэглэгчид гээд хэн бүхний оролцоотойгоор улам сайжирсаар байдаг.

Татах: IOS | Android              

Аяллын хамгаалалт – даатгалын үйлчилгээ

Алс холын аян замд гарч буй аялагчдад төрөл бүрийн адал явдал болоод санаа чилээх зүйлс тулгардаг гэдгийг та хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Гэр бүлийнхэн минь гэмтэж бэртчих бий, машин маань сэвтчих бий, ард үлдсэн орон байранд минь ус алдчих бий гээд санаа зовох зүйлс бишгүй. Тэгвэл эдгээрээс хамгаалах, таны аяллыг илүү тав тухтай аюулгүй болгох зорилгоор Мандал Даатгал “Аялал 360” даатгалыг зах зээлд нэвтрүүллээ. Таны аяллын турш танд даатгалын үйлчилгээг улам ойр болгох апп ч мөн утсандаа татаарай.

Mandal app

Та Мандал апп ашиглан даатгалын гэрээнийхээ мэдээллийг харах, ослын үед видео дуудлага хийн ослын баримтжуулалт хийх, нөхөн төлбөрийн материал илгээх зэрэг даатгалын үйлчилгээг авах боломжтой. Та датагүй үедээ ч Монгол орны өнцөг булан бүрээс нөхөн төлбөрийн материал илгээн шуурхай шийдүүлээрэй.

Татах: IOS | Android

 

Та аялалд гарахаасаа өмнө аяллаар явах үед учирч болох хамгийн түгээмэл 10 ЭРСДЭЛИЙГ багцалсан АЯЛАЛ 360° цогц даатгалаа 2 хон минут зарцуулаад чатбот ашиглан идэвхжүүлээрэй.